2017 оны 03 сарын 16
Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдыг чадавхжуулах сургалтыг аймгийн Прокурорын газартай хамтран “Захиргааны зөрчлийн шинж байдалд тохирсон торгууль, шийтгэвэр оногдуулах үйл ажиллагааны талаар” “Гэр бүлийн хүчийрхийлэлийн тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” талаар сэвдээр зохион байгууллав. Сургалтанд хамгаалалтын захиргааны дарга, ня-бо, байгаль хамгаалагч, мэргэжилтэн нар нийт 19 хүн оролцов. Сургалтын үеэр байгаль хамгаалагчиддаа өвлийн хувцсыг хүлээлгэн өглөө. Өвлийн хувцсаар хангасан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, KFW Банк, "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох" төслийн багт байгаль хамгаалагчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ