2017 оны 06 сарын 03
Дэлхийн усны өдрийг “Ус ба хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.
Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Ховд голын эргийг цэвэрлэх” ажлуудыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр аймгийн БОАЖГазар, УЦУОШГазар, Хар нуур, Ховд голын сав газрын захиргаа, ХИС-ийн Баян-Өлгий салбар сургуультай хамтран зохион байгуулав.
Нээлттэй хаалаганы өдөрлөгт аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэсийн дарга З.Болат, байгаль орчны чигэлэийн байгууллагын дарга нар оролцож Ховд голыг хамгаалах ажилд бүх нийтийг идэвхтэй оролцохыг уриалав.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд төв талбайд усны үнэ цэнэ, ус хамгаалах талаар плакат,баримтат кино гарган орон нутгийн радио, телевизд ярилцлага өгч ард иргэдэд сурталчлав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ