2017 оны 06 сарын 03
Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Төв талбайд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Эх дэлхийн төлөөх жаран хором”-арга хэмжээг “Уур амьсгалын эсрэг хамтдаа” уриан доор тэмдэглэж өнгөрүүллэв. Тус арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль хамтран амжилттай 2 дахь жилдээ зохион байгууллав.
Энэхүү арга хэмжээний талаар болон 1 цаг гэрлээ унтраах, эрчим хүчний хэмнэлтийн үр дүн нь уур амьсгалын эсрэг иргэн бүрийн хийвэл зохих үйлдэл гэдгийг Орон нутгийн радиогоор Казах хэлээр тайлбар өгч, төв талбайд болох арга хэмжээнд оролцохыг урилав.
Эх дэлхийн цаг арга хэмжээнд Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал, багш, Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн нар Эх дэлхийн цаг, Уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн дулааралын талаар олон нийтэд мэдлэг өгөв. Арга хэмжээнд 500 гаруй хүмүүс оролцов. Уг арга хэмжээг орон нутгийн телевизээр сурталчилав.
20.30-21.30 цагийн хооронд аймгийн төв талбайн гэрэлтүүлэгийг унтрааж, лаа асаан ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутанууд урлагийн тоглолт үзүүллэв. Мөн Эх дэлхийн цаг, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шторк үзүүллэв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ