2018 оны 02 сарын 27
Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Шар бөөрөг гэх газарт өвөлжиж буй 40 гаруй тооны халиун бугын сүрэгт Хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан, ахлах ня-бо А.Мугалимхан, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн С.Сакен, Цамбагарав уулын БЦГазрын байгаль хамгаалагч Ж.Ашир нарын бүрэлдэхүүнтэй баг 800 кг давс тавьж, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэв.
Мөн энэ үеэр Цамбагарав уулын БЦГ-ын Цэцэгтийн хавцалд 5 га газарт хийсэн ойжуулалтын талбайтай танилцаж, татсан ус суваг, суурилуулсан төмөр хаалт, шонгийн мод, төмөр, өргөст торын бүрэн бүтэн байдлыг шалгаж, 2018 онд шинээр хийгдэх ойжуулалтын 4 га газар болон толгойн барилга барих газрыг үзэв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ