2013 оны 12-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн (UNGA) 68 дахь чуулганаараа 3-р сарын 3-ны өдрийг "НҮБ-ын Зэрлэг Амьтан Хамгаалах Өдөр" нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.
2018 оныг "Big cats буюу Аюул заналхийлж буй махчин амьтад" сэдвээр тэмдэглэж байна. 
Баян-Өлгий аймагт тус сэдвийн хүрээнд 2018 оны 3 дугаар сарын 1-3-ний өдрүүдэд ЕБС-ийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан "Ирвэсэнд тулгамдаж буй асуудал" сэдэвт сургалт мөн сурагчдын жүжигчилсэн тоглолт хийж, ард иргэдэд Ирвэсний талаархи мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. 
Ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Баян-Өлгий аймгийн БОАЖГ, МАНУТХГ, ХИС-ийн Баян-Өлгийн аймаг дахь салбар сургууль. Хамтран ажилласан Саян ТВ

 

 

 

                

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now