2018 оны 03 сарын 09
Өвлийн аялал жуулчлалыг улсын хэмжээнд хөгжүүлэх зорилтын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар Хотын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын бүргэдчдийн холбоо, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран “Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хот “Чингисийн Хүрээ” жуулчны баазад 11 дэхь жилдээ зохион байгууллаа.Тус арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас 21 бүргэдчин оролцож бүргэдээр ан хийх, көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг гадаад дотоодоос ирсэн 8000 гаруй жуулчдад сонирхууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ