ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨР

2018 оны 09 сарын 06

2018 оны 09 сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс  "Хууль сурталчлах өдөрлөг"-ийг Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа. Уг өдөрлөгт хамгаалалтын захиргааны албан хаагчид идэвхтэй оролцож, салбарын хууль тогтоомжуудыг иргэдэд сурталчилж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллаа. Нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан байгуулгуудын дарга нар  оролцсон юм. Тэрбээр төрийн алба хаагч нарт хандан иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, сахилга, дэг журмыг сайжруулан санаачлагатай ажиллахыг уриаллаа.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас "Хууль сурталчлах өдөрлөг"-ийг 2016 оноос зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон явуулах юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now