2018 оны 10 сарын 18
УЛАМЖЛАЛТ “БҮРГЭДИЙН БАЯР" БОЛЛОО
Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр-2018” арга хэмжээ Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт 2 хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Бүргэдийн баяр”-ыг жил бүр БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран гуравдугаар сард Улаанбаатар хотноо, аравдугаар сард Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулдаг юм.
Өнөөдөр энэхүү ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн Бүргэдийн баярыг сонирхохоор 20 гаруй улс орны 1000 орчим хүмүүс ирж үзэж сонирхож байгаа нь жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн илрэл юм.
Энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулагдаж буй бүргэдийн баярын арга хэмжээнд 120 гаруй биргэдчид оролцсон бөгөөд морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах, бүргэдийг алсаас дуудах, амьтны чихмэлд буулгах, тэмээн уралдаан, көкпар буюу тулам булаалдах, урианхай сурын харваа, морьтой давхиж газраас мөнгө шүүрэх зэрэг төрөл бүрийн тэмцээнүүд зохион байгуулагдсан юм.
Түүнээс гадна манай хамгаалалтын захиргааны Алтай Таванбогдын БЦГ танилцуулга брошурын хэвлэлийг гадаад, дотоодын жуулчидад танилцулж, борлуулалт хийв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ