2018 оны 10 сарын 29
МОНГОЛ БОЛ ИРВЭСНИЙ ЭХ НУТАГ-2018”
“ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг , нэн ховор амьтан Цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч янгир, хойлог, хахилаг, ахууна тарвага, огдой зэрэг амьтдыг цаашилбал ирвэсийн эх нутгийг хамгаалах асуудлыг олон нийтэд таниулах зорилгоор, 10 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод Дэлхийн байгаль хамгаалах сан, аймгийн БОАЖГ, БСГазартай хамтран зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд баруун 4 аймаг ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улс нийт 5 багийн 9 сургуулиийн 72 сурагч өрсөлдөснөөс, нэгдсэн дүнгээрээ эхний байранд Говь-Алтай аймгийн Дарив сумын бүрэн дунд сургууль , 2-р байранд Баян-Өлгий аймгийн 2-р бүрэн дунд сургууль,3-р байранд Ховд аймгийн 2-р ахлах сургуулиуд тус тус шалгарлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ