Алтай Таван Богдын БЦ Газрын орчны бүсэд орших Хара Татар хэмээх газарт 1990 оны үед Ой ангийн аж ахуйгаас бургасыг үйлдвэрлэлийн аргаар ургуулж , казах гэрийн мод бэлтгэх зорилгоор тухайн үед Ойн судалгаа хүрээлэнгийн захирал доктор Д.Энхсайханы дэмжлэгтэйгээр Ой ангийн аж ахуйн дарга С.Медеухан, инженер А.Хабылтай нарын санаачлагаар 35 га – д мод суулгасан билээ. Үүнээс хойш буюу 1998 оноос Монгол Алтайн нурууны У.Т.Х.Г – уудын Хамгаалалтын Захиргааны хамгаалалт , хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн асан К.Сесерхан, нягтлан бодогч А.Мугалимхан нар уг талбайг өргөжүүлэн томсгон мод тарих санааг гарган Хамгаалалтын Захиргааны үе үеийн ажилчид, хамт олноороо жил бүр 5 га газарт шинээр мод тарьсаар 2010 он хүртэл нийтдээ 126 га газар болон өргөжсөн . Өнөөдрийн байдлаар уг талбайд улиас, бургас, чацаргана зэрэг 3 төрлийн мод ургадаг.Талбайг эзэнтэй болгох үүднээс Хамгаалалтын Захиргаа Цэнгэл сумын 1 дүгээр багийн иргэнтэй гэрээ байгуулж хамгаалуулан, усалгаа, аргчилгааг тогтмол хийсээр ирлээ.Уг талбайд маань 2013 онд анх удаа нэг буга ирж өвөлжиж байсан бол энэ жил 4 буга ирж өнтэй өвөлжиж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now