2019 оны 06 сарын 07
Монгол-Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн батлагдсан удирдамжийн дагуу Хилийн 0165 дугаар ангитай хамтарч Алтай Таванбогдын БЦГ-ын Шивээт хайрхан, Талдгийн их уул, Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсгийн Саби салаа, Авдрекей, Шар нохойт түүний орчны бүс болох Хүрэн хайрхан уул, Сийлхэмийн нурууны БЦГазрын “Б” хэсгийн Харгайт, Хуурай салаанд өвөлжиж буй уулын туурайтан амьтан болох Алтайн аргаль хонь, Янгир ямааны тоо толгой, амьдрах орчны төлөв байдал, өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцан 6 цэгт 5 тн давс, 120 өвс тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиллав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ