Аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуультай хамтран ЕБС-ийн сургуулиудын “Эко клуб”-ын сурагчдад   Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн (ZSL) эрдэмтдийн  судалгааны  2018 оны үр дүн “Амьд ертөнц-2018” тайланг Монгол орны Алтай Соёны эко бүсийн бүрэлдэхүүн хэсэг Баян-Өлгий аймагт  сурталчлах, дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй аюул заналуудыг танилцуулах,  түгээн дэлгэрүүлэх зорилгоор gймгийн төвийн 8 сургуулийн 98, Бугат сумын сургуулийн 9, Толбо сумын сургуулийн 42, 2 бага сургуулийн 63 сурагчдад (Казах хэлээр), нийт ЕБС-ийн 212 сурагч, 13 багш нарт “Амьд ертөнцийн тайлан”, “Байгаль хамгааллын ирээдүй”, “ Байгаль эхээ хамгаалах ажилд хүүхдүүдийн оролцоо” сэдэвт хичээлүүд орж, сурагчдын дунд хэлэлцүүлэг явуулав.

Сурагчид сургалтын явцад сурагчид хүн төрөлхтөний амьд ертөнцөд үзүүлж буй дарамтуудыг тодорхойлж үүнээс гарах арга зам болон байгаль хамгааллын ирээдүй талаар хэлэлцэв.

Үүнд манай орны хувьд байгаль орчныг доройтуулж буй хүчин зүйлүүдийн нэг мал аж ахуй, үүнээс гарах арга зам нь малыг чанаржуулах хэрэгтэй гэсэн санаа байсан. Малын тоо нь чухал биш, чанар нь чухал болсон гэдгийг гаргаж ирсэн.

Харин ойн хомсдолтой орны хувьд түлшэнд аргал хэрэглэх, модон байшин барихгүй, ойд зугаалгаар явахад гал гаргахгүй, хог хаяхгүй байх  талаар санал гаргав.

Усны хувьд хог хаягдал хаяхгүй, машин, хивс угаалгахгүй байх нь сурагчид бидний оруулах хувь нэмэр гэдгийг онцолж хэлсэн.

Хүний буруу үйл ажиллагаанд ихээр өртөгдөж буй амьд ертөнцийн хэсэг болох амьтан, ургамал хэт ашиглалтаас ховордож байна. Иймд бид хуулийн хэрэгжилтийг сайжруулах, амьтан, ургамлын эрхтэн ямар ч өвчинд тус болохгүй гэдгийг бусадтай танилцуулах зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй гэсэн үнэтэй санааг хэлж, байгаль орчин доройтож байгаа явалд сэтгэл зовниж явдаг нь илт харагдсан.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now