Дэлхийн усны өдөр

2019 оны 06 сарын 07

Дэлхийн усны өдөр

Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус тэгш хүртээмж” уриан доор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, Ховд Их сургуулийн Баян –Өлгий аймаг дахь салбар сургуультай хамтран амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
Сарын аяны хүрээнд ЕБС-ийн сургуулийн Эко клубын сурагчдад "Усны үнэ цэнэ, хамгаалалт" сэдэвт сургалт зохион байгуулж, УТХГ-ын үнэ цэнэ, Монгол Алтайн нурууны УТХГ-ын талаар мэдээлэл өгөв. 
“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, оюутан сурагчидтай хамтран Ховд голын эргийг болон ахмадын амрах талбайг цэвэрлэх ажлуудыг тус тус зохион байгууллав. 
Тус цэвэрлэгээнд ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн "Эко төв", 1,2,4, Дарын, Билге-Тегин бүрэнд дунд сургуулиудын “Эко клубуудын” сурагчид амжилттай оролцлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now