2019 оны 03-р сарын 01-ний өдрөөс 0.035 мм нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан БОАЖГ, МХГ-ын улсын байцаагч, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нартай хамтран аймгийн төвийн дэлгүүрүүдэд сарын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх ажлыг эхэлсэн болно. Дэлгүүр бүр хандлагаа өөрчилж мэдээлэлтэй болсон байна. Динар супермаркет дэлгүүрийн эзэн санаачилгатай ажиллаж даавуун уут оёулж боломжийн үнэтэй худалдаж, цаасан ууттай болсон байна. Өнөөдөр зөвхөн хяналтын шалгалтаас гадна иргэдэд сурталчилгаа явуулж Толбо сумын БДС болон Өлгий сумын 2,3 БДС-ын Эко клубын сурагчид оёсон даавуун уутыг худалдаж өгөхөд туслалцаа үзүүлсэн байгаа. Даавуун уутыг хэрэглэхийг хэвшүүлэх зорилгоор фейсбүүкт давлагаа эхлүүлэн ажилласан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now