Мэргэжлийн Ерөнхий газрын дарга Цагаанхүүгийн албан даалгаварын дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хуулиар эрх олгогдсон улсын байцаагч нарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажилтай холбоотой онол арга зүйн болон мэргэшлийн мэдлэг мэдээлэл ур чадвар олгох, Төрийн албаны шинэ хандлага, сэтгэлгээг эзэмшүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтыг батлагдсан тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Мал эмнэлгийн газар, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалтын газруудын хамгаалалтын захиргаа, Авто тээврийн үндэсний төв, Байгаль орчны газрын улсын байцаагчид оролцосон ба сургалтын төгсгөлд байгууллагын удирдлагууд болон улсын байцаагч нартай Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Б.Мухамед 2020 оны хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгууллаа.
Мөн эрх олгогдсон улсын байцаагч нарын ажлыг дүгнэж, идэвх зүтгэл гаргаж амжилттай ажилласан улсын байцаагч нарыг шагнаж урамшуулсан ба тус хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Сакен тусгай байраар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

              

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now