Хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 03 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын Амьтны тухай хуулийн 6 зүйлийн 6.1.8 заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 зүйлийн 4-т заасныг үндэслэн Алтай Таванбогдын БЦГазрын Шивээт хайрхан, Талдгийн их уул, Еки аша, Сонгионт орчимд Аргаль хонь-Ovis ammon (Linnaeus.,1758) (Янгир ямаа Capra sibireica Pallas.,1776) болох ан амьтны өвөлжтийн байдалд ажиглалт, мониторингин хийж 3 цэгт биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллав.
• 1-р цэг: Шивээт хайрхан уулын зүүн талын энгэр: N: 490 05I 20II, E: 880 13I 35II
• 2-р цэг: Шивээт хайрхан уулын дээд тал буюу үзэг: N: 490 05I 04II, E: 880 11I 19II
• 3-р цэг: Талдгийн их уул Их ойгор: N: 490 10I 40II, E: 880 18I 16II

Одоогийн байдлаар Алтай Таванбогдын БЦГ-ын Шивээт хайрхан, Талдгийн их уул, Таванбогд, Их ойгор орчмын бэлчээр нутгийн 20 хувь нь цасан бүрхүүлтэй, хунгарласан цасны зузаан өндөр уулын бүсэд 10-15 см, уулын энгэр, цавчим хад асга бүхий хэсгээр 15-25 см, уул нуруудын хөндий хэсгээр 20-25 см байгаа цастай байна. Талдгийн их уул, Их ойгор орчимд 60 гаруй тооны Алтай аргаль хониыг олж харсан болно. Уулын туурайтан ан амьтны өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрээгүй, хэвийн хэмжээнд байна гэж дүгнэв.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now