БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫНСАЙДЫН ТУШААЛ

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заасан түймрийн хуурайшилттай үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүх, худалдах,  худалдан авах үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/97 тоот тушаалаар хориглосон байдаг тул иргэн та бугын эвэр түүх худалдан авахгүй байхыг анхааруулж байна.