2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 24-ний хооронд Алтай Таванбогдын БЦГ, Сийлхэмийн нурууны БЦГазарт хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Сакен, судалгаа шинжилгээ, байгалийн нөөц хариуцсан мэргэжилтэн М.Жухан, жолооч А.Болатбек нарын бүрэлдэхүүнтэй ажиллав. Үүнд:
 Хар чулуут, Ой харгай хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Т.Марат, Даян хэсгийн хариуцсан байгаль хамгаалагч Ш.Ахмет, Сумдайраг хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Т.Салдат, Сыргааль хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Х.Батмөнх, Цагаан ус чиглэлийг хариуцсан байгаль хамгаалагч Ш.Азамат, Могойт хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч А.Серикбол, Еки аша хариуцсан байгаль хамгаалагч П.Ерзат, Ёлтын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Ү.Бахатбек Сийлхэмийн нурууны БЦГазрын “А” хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Г.Серикжан, Сийлхэмийн нурууны БЦГазрын “Б” хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч А.Хайрат нарын хариуцан хамгаалдаг газар нутгуудад явж 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг улирал, сараар тайлагнах загварыг танилцуулав.
 Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хэвлэн гаргасан Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтад хүний эрх, хууль дээдлэх зарчмыг хангах нь нэртэй номыг байгаль хамгаалагч бүрт тараав.
 Судалгааны мониторингийн маршрут, хяналт шалгалтын маршрутыг байгаль хамгаалагч бүрээр хариуцсан газар нутгаар нь гаргаж, сар бүр ан амьтны ажиглалт мониторинг хийх маягтыг хүлээлгэж өгөв.
 Хариуцан хамгаалж буй нутгуудад цаг агаар дулаарсан ой доторх цаснаас бусад цас хайлсан, ард иргэдэд ой хэрийн түймрээс урьдчилан сэргийлэх, загас агнахыг хориглосон болон буган эврийг түүхийг хориглосон тараах материалуудыг ард иргэдэд тарааж сургалт сурталчилгаа таниулах ажлуудыг явуулав. Хяналт шалгалтын явцад ямар нэгэн зөрчил гараагүй болно.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now