2020 оны 06 сарын 18
Хорио цэр тавигдсанаар “Экологийн олимпиадыг” зохион байгуулах боломж бүрдүүгүй учир "Уулын эзэн цоохор ирвэсээ хамгаалъя" цахим уралдааныг аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сантай (WWF) хамтран амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд зорилтот 5 сургуулийн 72 сурагч оролцож, 16466 хандалт ( шейр - 7365, лайк - 9101)-ыг авсан, Зөвхөн 7365 шейр хийснээр 30000-40000 хүнд Ирвэсийн талаарх мэдээлэл хүрсэн гэж тооцож байна. Ингэснээрээ хүүхдүүд Ирвэс хамгаалах, цаашилбал байгаль хамгаалах их үйлсэд зохих хувь нэмрээ оруулж чадлаа гэж дүгнэж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ