Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/362 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ургамал хамгааллын зардлын ангиллыг батлах тухай” тушаалын 1.9 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газрын ойг нөхөн сэргээх, мод үржүүлгийн газар, ой, ургамалын тарьц суулгац ургуулах, усжуулалтыг шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу Хамгаалалтын захиргааны даргаар ахалсан ахлах нягтлан бодогч, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, гэрээт байгаль хамгаалагч нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын бүлэг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 26-ны хооронд 6 хоногийн хугацаанд Цамбагарав уулын БЦГ-ын хязгаарлалтын бүсд багтдаг Цэцэгтийн хавсалд доорхи ажлуудыг хийж гүйцэтгэн гэрээт байгаль хамгаалагчид хүлээлгэн өглөө.
Үүнд:
1. 2017 оноос эхлэн урьд нь олон жил хүнсний ногоо тарьж байгаад орхигдсон газар нь эвдэрэлд орж, элсэнд дарагдсан 20 га талбайг нөхөн сэргээх зорилгоор жил бүр 5 га газарт байгалийн аясаар сэргэн ургуулах болон ойжуулалтын ажлыг хийж, 2020 оны байдлаар нийт 15 га газарт нөхөн сэргээх, ойжуулалтын ажлыг орон нутгийн хөрөнгөөр аймгийн / Засаг даргын БОАЖ-ын сайдтай хамтран ажиллах гэрээний дагуу/ хийж гүйцэтгэсэн билээ. Энэхүү ойжуулж нөхөн сэргээсэн газрын усалгааны ажил хийлээ.
2. Үлдсэн 5 га газрыг нөхөн сэргээн ойжуулахад шаардагдах тарьц суулгац ургуулах зорилгоор нийт 15.000 мянган ширхэг бургасны мөчир суулгасан.
3. Усалгааны толгойн барилгыг засварлаж, ойжуулсан талбайн усалгааны шудуу сувгуудыг цэвэрлэв.
4. Байгууллагын ажилчдын хэрэгцээнд зориулж бага хэмжээний төмс, хүнсний ногоо тарив

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now